Үйлдвэрлэлийн бүтээмж ба удирдлага

5 өдөр   |   Гэрчилгээтэй   |   1,600,000

СУРГАЛТЫН ЗОРИЛГО:  

Үйлдвэрлэлээ тасралтгүй явуулж, өндөр үр ашигтай байх нь аливаа компаний хамгийн чухал зорилго бөгөөд, засварын шалтгаанаар сул зогсолт хийх хугацааг хамгийн бага байлгах арга барилд  дунд шатны удирдлага болон операторууд, засварын ажилтнуудыг сургаад зогсохгүй, Үйлдвэрлэл эрхэлж буй болон, материаллаг үйлдвэрлэлийн салбарт баялаг бүтээж  үйлдвэрлэл эрхлэхийг хүссэн хэн бүхэнд энэхүү сургалт зориулагдсан ба үйлдвэрлэл эрхлэхэд тулгардаг шийдвэр гаргалт, үйлдвэрлэлийг удирдах үндсэн чиг үүргийг  практик жишээгээр таниулахад чиглэгдэнэ.

Дэлгэрэнгүй  ХӨТӨЛБӨР энд дарж татаж авна уу.

д/д

Сэдэв

1

Тасралтгүй үйлдвэрлэл- оновчтой засвар / ТҮОЗ /-ын тухай ерөнхий ойлголт

2

ТҮОЗ-ын суурь

3

Тоног төхөөрөмжийн нийт ашигт ажиллагаа /ТТНАА/

4

ТҮОЗ-н Найман гол тулгуур

5

Бие даасан засвар

6

Төлөвлөгөөт засвар

7

Урьдчилан сэргийлэх засвар

8

Тоног төхөөрөмжийн Найдвартай байдалд хамгийн нөлөөтэй ТҮОЗ-ын Түлхүүр Дөрвөн Тулгуур

9

ТҮОЗ-ын бусад тулгуур

10

ТҮОЗ Хэрэгжүүлэлт

11

Нэвтрүүлэлтийн 12 Алхам

12

ТҮОЗ-ыг хэрхэн хадгалах вэ?

13

Үйлдвэрлэлийн эрэлт

14

Хүчин чадал

15

Тоног төхөөрөмжийн сонголт

16

Бараа материалын нөөц

17

Байршлын шийдвэр

18

Нэгтгэсэн төлөвлөлт

19

Бүтээмжийн удирдлага

20

Дасгал

21

Чанарын өртгийг тооцох нь

22

Бүтээгдэхүүний өртөг тооцоолол

23

Бизнес процесс загварчлал

Аливаа машиныг гардан ажиллуулж буй операторууд эзэмшиж буй техникийнхээ “эзэн” нь болж, саатал, эвдрэлийг тохиолдохоос өмнөх арчилгааг стандарт, журмын дагуу тогтмол хийхэд суралцсанаар, эвдрэл хоорондын зайг уртасган, эцсийн дүндээ тоног төхөөрөмжийн насжилтыг уртасгах боломжийг бүрдүүлнэ. Мөн үйлдвэрлэл эрхлэгч өөрийн үйлдвэрлэн борлуулж буй бүтээгдэхүүний эрэлтийн хэв маягийг таньж мэдэх, түүнд анализ хийх, өнөөгийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг шинжилж  ирээдүйн хүчин чадлаа  төлөвлөх, бараа материалын нөөцийн зардлын шинжилгээ хийх, түүнийг удирдах, эрэлт хүчин чадлын нийцлийг хангах замаар үйлдвэрлэлийн стратеги боловсруулах, бүтээмжийг удирдах  аргазүйг эзэмшинэ.

  • Танхимын сургалт
  • Тараах материал
  • Бодит кэйс
  • Дасгал ажил
  • Тест
  • Асуулт хариулт
  • Даалгавар хэлэлцүүлэг

  • Хэсэг, нэгжийн ахлахууд,
  • Цех, тасгийн инженерүүд,
  • Операторууд, засварын ажилтнууд,
  • Үйлдвэрлэл болон хүний нөөц хариуцсан менежерүүд,
  • Үйлдвэрлэлийн дээд болон дунд шатны менежерүүд,
  • Хувиараа үйлдвэрлэл эрхлэгчид
  • Бусад сонирхогчид.