Бизнесийн менежмент төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах, сайжруулах үр ашигтай тогтолцоог бий болгох тухай байдаг бол эрсдэлийн менежмент нь байгууллага тавьсан зорилгодоо хүрэхэд тулгарч болох саад бэрхшээл, тэдгээрийн үр дагаврыг урьдаас таамаглаж бууруулах боломжийг эрэлхийлж хэрэгжүүлдгээрээ онцлог.
Эрсдэлийг удирдахад юуны түрүүнд байгууллагын дотоод болон гадаад орчны зүгээс үүсч болох эрсдэлүүд юу байхыг илрүүлэхээс эхлээд олон ажлуудыг хийх болдог. Энэхүү сургалтаар эрсдэлийн удирдлагын гол элемент болох эрсдэлийн шинжилгээ болон мониторингийг хэрхэн оновчтой хэрэгжүүлжх талаар дэлгэрэнгүй мэдлэгийг олгох болно.