ISO9001:2015 стандартын шаардлага танилцуулах сургалт

4 цаг   |   Гэрчилгээтэй   |   120,000

ISO 9001 стандартыг  дэлхийн 170 гаруй оронд 1.2 сая гаруй байгууллага үйл ажиллагаандаа  нэвтрүүлээд байна. Олон улсын стандартын байгууллагаас гаргасан менежментийн хамгийн алдартай стандарт юм.

Тухайн байгууллагын менежментийн суурь тогтолцоог сайжруулах замаар бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулахыг зорьдог нь энэхүү стандартын онцлог юм. 

Энэ стандартыг нэвтрүүлэхэд төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах, сайжруулах гэсэн системийг байгууллагадаа бий болгохыг чухалчилдаг. 

Стандартыг амжилттай нэвтрүүлэхэд дээд шатны удирдлагын манлайлал, ажилтнуудын оролцоо, өгөгдөл мэдээллийн баримтад үндэслэж шийдвэр гаргах, хэрэглэгчдээ төвлөрөх, нийлүүлэгчтэйгээ харилцан ашигтай хамтрах, үйл ажиллагаагаа процессын сэтгэлгээгээр явуулах зэрэг нь чухал нөлөөтэй.

  1. Танилцуулга
  • Сургалтын танилцуулга
  • Сургалтын зорилго тодорхойлох, анкет бөглөх

     2. Модуль 1. ISO9001 стандартын суурь ойлголт

  • ISO ба ISO9000 бүлэг стандартын танилцуулга
  • Чанарын тухай ойлголт, зарчим, арга техник
  • ISO стандарт бидний амьдралд
  • ISO9001 стандартыг унших хэсэг

    3. Модуль 2. ISO9001:2015 стандартын шаардлагууд

  • Төлөвлөлт (4, 5, 6-р бүлгүүд)
  • Хэрэгжүүлэлт (7, 8-р бүлгүүд)
  • Хяналт сайжруулалт (9, 10-р бүлгүүд)
  • Apple Inc инноваци видео үзэх

    4. Сургалтын төгсгөл

  • Шалгалт
  • Сэтгэл ханамжийн судалгаа

             Сургалтанд хамрагдаж дууссаны дараа суралцагч

  1. Чанар, Чанарын удирдлагын арга хэрэгслүүд,
  2. Чанарын удирдлагын тогтолцооны (ЧУТ) зарчим,
  3. ISO9001:2015 стандартынн шаардлагуудын талаар үндсэн ойлголттой болно.

               Сургалтын хэлбэр

  1. Танхим ба онлайн
  2. Сурах зорилгын дүн шинжилгээ
  3. Сэтгэл ханамжийн судалгаа
  4. Шалгалт /тест/
  5. Гэрчилгээ олгоно
  6. Олон улсын  гэрчилгээ нэмэлт төлбөр төлөөд авч болох боломжтой
  7. Сургалтад хамрагдсан хүнд гарын авлага тараах материал олгоно.

  1. Удирдлагын тогтолцооны олон улсын стандартыг сонирхож буй байгууллага ба хувь хүн
  2. ISO9001:2015 стандарт хэрэгжүүлэлтийн багт ажиллах гишүүд
  3. Байгууллагын нийт ажилтан.