ISO37001 Авлигын эсрэг менежментийн тогтолцооны танилцуулга

8 цаг   |   Гэрчилгээтэй   |   320,000

Энэхүү стандартыг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн аль ч байгууллага хэрэгжүүлэх боломжтой. Сургалтаар байгууллага Авлигын эсрэг удирдлагын тогтолцоог хэрхэн төлөвлөж, хэрэгжүүлж, гүйцэтгэлээ хянаж, байнга сайжруулж явах талаарх үндсэн аргазүйд суралцана. Сургалтын явцад та авлигын эрсдэлийг үнэлэх, эрсдэлийг бууруулахад тохиромжтой санхүү, санхүүгийн бус хяналтууд (худалдан авалт, борлуулалт, бизнесийн хэлцлүүд, хүний нөөц гм)-ыг хэрхэн тогтоох талаар олон чухал мэдлэгийг олж авах болно. 

Модуль 1: ISO ба ISO37001:2016 танилцуулга  

  • ISO стандартын товч танилцуулга 
  • Нэгдмэл удирдлагын тогтолцоо 
  • ISO ISO37001 стандартын товч танилцуулга 
  • Авилга ба бусад үндсэн нэр томъёо тодорхойлолт 
  • Авлигын эсрэг удирдлагын тогтолцоог нэвтрүүх төслийг хэрэгжүүлэх

Модуль 2: Авлигын эсрэг удирдлагын тогтолцооны төлөвлөлт 

  • Байгууллагын төлөв байдалыг ойлгох, авлигын эрсдэлийг үнэлэх 
  • Авлигын эсрэг бодлого боловсруулах, үүрэг, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх 
  • Авлигын эсрэг бодлогыг хэрэгжүүлэх болон авлигын эрсдэл ба боломжийг шийдвэрлэх зорилго, төлөвлөгөөг боловсруулах 
  • Авлигын эсрэг удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх үндсэн нөөц ба дэмжих үйл ажиллагаа 

Модуль 3: Авлигын эсрэг удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх 

  • Үйл ажиллагааны төлөвлөлт ба хяналт 
  • Магадлах шалгалт 
  • Санхүүгийн ба санхүүгийн бус хяналт 
  • Бизнесийн холбоо хамаарал бүхий талуудаар авлигын эсрэг хяналтыг хэрэгжүүлэх 
  • Авлигын эсрэг үүрэг амлалт 
  • Бэлэг, зочлол хүндэтгэл, хандив болон адилтгах үйл ажиллагаанд хяналт тогтоох 
  • Авлигын эсрэг хяналтын тохиромжгүй байдлыг удирдах 
  • Анхаарах шаардлагатай нөхцөл байдлыг хөндөх 
  • Авлигыг хянан шалгах ба шийдвэрлэх

Модуль 4: Авлигын эсрэг удирдлагын тогтолцооны хяналт, сайжруулалт 

  • Авлигын эсрэг удирдлагын тогтолцооны гүйцэтгэлийг үнэлэх 
  • Авлигын эсрэг удирдлагын тогтолцоонд дотоод аудит хийх 
  • Авлигын эсрэг удирдлагын тогтолцооны гүйцэтгэлд удирдлагын дүн шинжилгээ хийх 
  • Авлигын эсрэг удирдлагын тогтолцоог тасралтгүй сайжруулах 

Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн аль ч байгууллагын хувьд тодорхой бизнесийн хэлцлүүд, худалдан авалтууд, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг ба энэ үйл ажиллагаанд оролцогч талууд хувийн ашиг сонирхолд авталгүй байгууллагын ашиг сонирхолд нийцсэн хууль ёсны, шударга, ёс зүйтэй үйлдэл ба эс үйлдлийг гаргах нь чухал билээ.

Энэхүү сургалт нь ийм шударга тогтолцоог байгууллагад бүрдүүлснээр нэг талаас байгууллагын ашигт ажиллагааг дээшлүүлэх, хуулийн эрсдэлийг бууруулах, нөгөө талаас авилгагүй нийгмийг цогцлоох үйлст танд хувь нэмэр оруулах боломжийг олгох болно. 

Сургалт нь танхимын хэлбэрээр зохион байгуулагдана. Нийт 8 академик цаг үргэлжилнэ. 

Дунд болон түүнээс дээш шатны удирдлагууд