Зөвлөх үйлчилгээ

“ОШМИ Консалтинг” ХХК нь аж ахуйн нэгж байгууллагуудад нэгдмэл, үр ашиг бүхий менежментийн тогтолцоог ISO олон улсын стандартын дагуу нэвтрүүлж, үр дүнтэй хэрэгжүүлэхэд сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Манай байгууллага нь ОШМИ Групп ХХК-ийн охин компанийн хувиар 2010 оноос хойш менежментийн системийн ISO олон улсын стандарт нэвтрүүлэх болон стратегийн зөвлөгөө өгөх чиглэлээр 70 гаруй байгууллага дээр 100 гаруй төслийг хэрэгжүүлээд байна. Уул уурхай, барилга, эрчим хүч, хүнс үйлдвэрлэл, ноос ноолуур, худалдаа үйлчилгээ, санхүү, боловсрол зэрэг 30 гаруй ялгаатай салбарын туршлагатай, ISO9001 (Чанар), ISO45001 (ХАБЭА), ISO14001 (Байгаль орчин), ISO22000 (Хүнс), ISO27001 (МАБ), ISO21001 (Боловсрол), ISO31000 (Эрсдэл), ISO50001 (Энерги) зэрэг холбогдох стандартаар гэрчилгээжсэн, өндөр ур чадвартай зөвлөх, экспертийн баг зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилладаг.

  • ISO олон улсын менежмент тогтолцооны стандартууд
  • Стратегийн зөвлөх үйлчилгээ
  • Процесс, эрсдлийн удирдлага гэх мэт бусад менежментийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.
Зөвлөх үйлчилгээтэй холбоотой асуулт хариулт

Байгууллагад ISO стандарт нэвтрүүлж, хэрэгжүүлэх хугацаа нь дараах хүчин зүйлсээс хамаарч өөр өөр байна. Үүнд:

  • хэдэн төрлийн стандарт нэвтрүүлэх
  • байгууллагын хэмжээ зэргээс хамаарч дунджаар 4-12 сарын хугацаанд хэрэгждэг.
Олон улсын стандартуудыг тухайн байгууллагад төсөл хэлбэрээр зохион байгуулж хэрэгжүүлдэг. Төсөл нь бэлтгэл, төлөвлөлт, хэрэгжүүлэлт, хяналт гэсэн 4 үе шаттай байна.
  • Бэлтгэл үе шатанд гэрээ байгуулж, стандартын суурь ойлголтуудын талаар сургалтууд хийгдэж, төслийн ерөнхий төлөвлөгөө гарна.
  • Төлөвлөлтийн шатанд тухайн байгууллага дээр зөвлөхүүд очиж зөрүүний шинжилгээ хийх ба шинжилгээний үр дүнд үндэслэж төслийн нарийвчилсан төлөвлөгөө болон хийх ажлуудын жагсаалт гарна. Мөн бодлогын баримт бичгүүд боловсруулагдана.
  • Хэрэгжүүлэлтийн үе шатанд боловсруулсан бодлого журмуудаа хэрэгжүүлнэ. Мөн дотоод сургалтууд зохион байгуулагдаж, бодит ажлуудаа хийж хэрэгжүүлнэ.
  • Хяналтын үе шатанд дотоод аудиторуудыг бэлтгэх болон дотоод аудитын үйл ажиллагааг зохион байгуулах ажлууд тус тус хийгддэг. 
Энд дарж бусад вебинаруудыг үзнэ үү.

Дараах хүчин зүйлсээс хамаарч байгууллага бүрт өөр өөр өртөгтэй байна. Үүнд:

  • Тухайн байгууллага хэдэн төрлийн стандарт нэвтрүүлэх;
  • Байгууллагын үйл ажиллагааны чиглэл,салбар;
  • Байгууллагын цар хүрээ /салбарын тоо/;
  • Ажилтны тоо;
  • Үйл ажиллагааны төвөгшил зэргээс хамаарна.

Үнийн санал авах бол энд дарна уу.

Бид хүсэлт ирүүлснээс хойш ажлын 3 хоногт багтаан хариу өгөх болно.

Харилцагчид
Хэрэгжүүлсэн төсөл
Суралцагчид
Сэтгэл ханамжийн үнэлгээ (%)
Харилцагчийн сэтгэгдэл

ОШМИ компанийн хамт олонд маш их талархаж буйгаа илэрхийлэхэд таатай байна. Тус байгууллага нь “Оюу Толгой” ХХК-ийн захиалгаар 2016-2017 онд сонгогдсон политехникийн коллежуудад Олон улсын ISO стандарт нэвтрүүлэх, Австралийн серт 3 түвшний ХАБЭА-н сургалтын хөтөлбөр боловсруулах, багш ажилчдыг нь чадавхижуулах сургалт зохион байгуулах ажлыг гүйцэтгэсэн юм. Төслийн ажлыг цаг хугацаанд нь бүрэн гүйцэтгэсэнд бид сэтгэл хангалуу...

Ч. Наранцогт, "ОЮУ ТОЛГОЙ" ХХК-ийн Сургалтын Менежер
"ОЮУ ТОЛГОЙ" ХХК-ийн Сургалтын Менежер

Ч. Наранцогт

Манай байгууллага нь ОШМИ Группийн харьяа "Монголын хөдөлмөрийн Аюулгүй ажиллагаа Эрүүл Ахуй менежментийн Хүрээлэн"-тэй 2017 оноос мастер гэрээ байгуулан Улаанбаатар болон орон нутаг дахь томоохон төслүүд дээр ХАБЭА -н сургалт авч хамтран ажилласан. Энэ хугацаанд 56 удаагийн сургалт авч нийт 765 ажилтнаа сургаад байна. Тус байгууллагын сургалтын чанар, үр өгөөж хангалттай сайн байсан тул бид цаашид хамтран ажиллах гэрээний хугацаагаа сунган амжилттайгаар хамтран ажиллаж байгааг хэлэхэд...

Б. Даваа-Очир, MCS PROPERTY  LLC Гүйцэтгэх захирал
MCS PROPERTY LLC Гүйцэтгэх захирал

Б. Даваа-Очир

"Сүү" ХК нь 2015 оноос эхлэн үйлдвэрлэлийн ослыг 0 болгох, нийт ажилчдыг ХЭМАБ-ын тогтсон дадал зуршил, соёлыг бүрдүүлэх, компаниас гарах үргүй зардлыг бууруулах, удирдлагын тогтолцоо бүрдүүлэх зэрэг зорилгоор OHSAS18001:2007 (ISO45001:2018) стандарт хэрэгжүүлж байна. Тухайн стандарт хэрэгжүүлэхэд зөвлөгөө өгөх байгууллагыг оновчтой сонгох нь хамгийн чухал байдаг. Бид Монгол улсад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниудаас сонгон шалгаруулалт хийж ОШМИ компанийг шалгаруулж, хамтран ажиллас...

Х. ГАНТУЛГА, “СҮҮ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
“СҮҮ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Х. ГАНТУЛГА

Бид ОШМИ Групптэй 2018-2019 онд Чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2015, ХАБЭА-н удирдлагын тогтолцооны ISO45001:2018, Байгаль орчны удирдлагын тогтолцооны ISO14001:2015 Олон улсын стандартуудыг нэгдмэл арга зүйгээр нэвтрүүлэх чиглэлээр зөвлөх үйлчилгээ авч, хамтран ажилласан юм. ОШМИ-гийн зөвлөх баг гэрээний хүрээнд төлөвлсон ажлыг мэргэжлийн өндөр түвшинд, чанартай гүйцэтгэсэн болохыг дуулгахдаа таатай байна. Энэхүү зөвлөх үйлчилгээний үр дүнд манай групп компанийн нэгдмэл удир...

П. Эрдэнэсайхан, "ПЕТРОВИС ГРУПП”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛСЭН ЗАХИРАЛ
"ПЕТРОВИС ГРУПП”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛСЭН ЗАХИРАЛ

П. Эрдэнэсайхан