МАНАЙ БАЙГУУЛЛАГА

“ОШМИ Консалтинг” ХХК нь аж ахуйн нэгж байгууллагуудад нэгдмэл, үр ашиг бүхий менежментийн тогтолцоог ISO олон улсын стандартын дагуу нэвтрүүлж, үр дүнтэй хэрэгжүүлэхэд сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

Манай байгууллага нь ОШМИ Групп ХХК-ийн охин компанийн хувиар 2010 оноос хойш менежментийн системийн ISO олон улсын стандарт нэвтрүүлэх болон стратегийн зөвлөгөө өгөх чиглэлээр 70 гаруй байгууллага дээр 100 гаруй төслийг хэрэгжүүлээд байна.

Эрхэм зорилго

Харилцагч бүрийнхээ асуудлыг ойлгож, тохирсон шийдлийг, үр нөлөөтэй хэрэгжүүлэх чадавхи бүхий олон улсад итгэмжлэгдсэн удирдлагын тогтолцоо болон мэргэжлийн баг, сүлжээтэй Дэлхийн жишигт нийцсэн байгууллага байна.

Алсын хараа

Хариуцлагатай үйлдвэрлэл, ногоон хөгжлийг эрхэмлэгч байгууллага, мэргэжилтэн бүрийн тэргүүн сонголт байна.

Үнэт зүйлс

Сэтгэл хангалуун хэрэглэгч: Хэрэглэгчийн зорилго, бидний зорилго зарчмыг баримтална.
Итгэмжлэгдсэн үйлчилгээ: Олон улсын болон дотоодод стандартад нийцэж, мэргэжлийн байгууллагуудаар итгэмжлэгдсэн үйлчилгээг хүргэнэ.
Мэргэжлийн баг, эерэг зөв хамт олон: Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол, мэргэжил, туршлагатай эерэг, зөв хандлагатай хамт олныг бүрдүүлнэ.
Манлайлал: Салбартаа хөгжил дэвшил, шинэчлэлийн анхдагч, манлайлагч байна.
Хариуцлага: Хариуцсан ажлаа бүтээлчээр нягт нямбай, цаг хугацаанд нь гүйцэтгэнэ.

Чанарын бодлого

Чанарын Бодлого нь хэрэглэгчид болон бусад гол сонирхогч талуудынхаа хэрэгцээ, шаардлагыг зөв тодорхойлох, түүнийг биелүүлэхэд шаардлагатай чанартай үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж байх, үйлчилгээний чанарыг удирдах тогтолцоогоо Олон улсын стандарт болон Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн байнга сайжруулахад анхаарна.

Энэ хүрээнд багш, аудитор, ажилтан нэг бүр хариуцсан ажлаа төлөвлөсөн үйл явцын дагуу гүйцэтгэж, шат бүрт тавигдах чанарын хяналтын механизмыг хэрэгжүүлж, шаардлагын дагуу ажиллана. Ажилтан бүр хариуцсан ажлаа захиалагч, хэрэглэгчдийн хүлээлтэд нийцсэн, сэтгэл ханамжийг хангасан байдлаар хийх үүрэг амлалт хүлээнэ.
Харилцагчид
Хэрэгжүүлсэн төсөл
Суралцагчид
Сэтгэл ханамжийн үнэлгээ (%)

Зөвлөхүүдийн танилцуулга
Бид уул уурхай, барилга, эрчим хүч, хүнс үйлдвэрлэл, ноос ноолуур, худалдаа үйлчилгээ, санхүү, боловсрол зэрэг 30 гаруй ялгаатай салбарын туршлагатай, ISO9001 (Чанар), ISO45001 (ХАБЭА), ISO14001 (Байгаль орчин), ISO22000 (Хүнс), ISO27001 (МАБ), ISO21001 (Боловсрол), ISO31000 (Эрсдэл), ISO50001 (Энерги) зэрэг холбогдох стандартаар гэрчилгээжсэн, өндөр ур чадвартай зөвлөх, экспертийн багтай.
ISO 9001, ISO 45001 Стандарт
Жамбалхорлоо овогтой Алтангэрэл

ISO 9001, ISO 45001 Стандарт

ISO9001, ISO14001, ISO45001, ISO22000 стандарт
Дашзэвэг овогтой Батбаатар

ISO9001, ISO14001, ISO45001, ISO22000 стандарт

ISO9001, ISO14001, ISO45001 стандарт
Г овогтой Ганцолмон

ISO9001, ISO14001, ISO45001 стандарт

ISO14001, ISO45001, ISO22000 стандарт
Соронзонболд овогтой Марал

ISO14001, ISO45001, ISO22000 стандарт

ISO9001, ISO14001 IS045001 стандарт
Цэрэндамба овогтой Оюунболор

ISO9001, ISO14001 IS045001 стандарт

ISO9001, ISO14001, ISO45001, ISO22000 стандарт
Батбаатар овогтой Оюунтөгс

ISO9001, ISO14001, ISO45001, ISO22000 стандарт

ISO45001, ISO22000, ISO27001, ISO9001 стандарт
Доржхүү овогтой Төгссайхан

ISO45001, ISO22000, ISO27001, ISO9001 стандарт

ISO9001, ISO14001, ISO45001, ISO22000 стандарт
Ганхуяг овогтой Цогтбаатар

ISO9001, ISO14001, ISO45001, ISO22000 стандарт

Харилцагчийн сэтгэгдэл

ОШМИ компанийн хамт олонд маш их талархаж буйгаа илэрхийлэхэд таатай байна. Тус байгууллага нь “Оюу Толгой” ХХК-ийн захиалгаар 2016-2017 онд сонгогдсон политехникийн коллежуудад Олон улсын ISO стандарт нэвтрүүлэх, Австралийн серт 3 түвшний ХАБЭА-н сургалтын хөтөлбөр боловсруулах, багш ажилчдыг нь чадавхижуулах сургалт зохион байгуулах ажлыг гүйцэтгэсэн юм. Төслийн ажлыг цаг хугацаанд нь бүрэн гүйцэтгэсэнд бид сэтгэл хангалуу...

Ч. Наранцогт, "ОЮУ ТОЛГОЙ" ХХК-ийн Сургалтын Менежер
"ОЮУ ТОЛГОЙ" ХХК-ийн Сургалтын Менежер

Ч. Наранцогт

Манай байгууллага нь ОШМИ Группийн харьяа "Монголын хөдөлмөрийн Аюулгүй ажиллагаа Эрүүл Ахуй менежментийн Хүрээлэн"-тэй 2017 оноос мастер гэрээ байгуулан Улаанбаатар болон орон нутаг дахь томоохон төслүүд дээр ХАБЭА -н сургалт авч хамтран ажилласан. Энэ хугацаанд 56 удаагийн сургалт авч нийт 765 ажилтнаа сургаад байна. Тус байгууллагын сургалтын чанар, үр өгөөж хангалттай сайн байсан тул бид цаашид хамтран ажиллах гэрээний хугацаагаа сунган амжилттайгаар хамтран ажиллаж байгааг хэлэхэд...

Б. Даваа-Очир, MCS PROPERTY  LLC Гүйцэтгэх захирал
MCS PROPERTY LLC Гүйцэтгэх захирал

Б. Даваа-Очир

"Сүү" ХК нь 2015 оноос эхлэн үйлдвэрлэлийн ослыг 0 болгох, нийт ажилчдыг ХЭМАБ-ын тогтсон дадал зуршил, соёлыг бүрдүүлэх, компаниас гарах үргүй зардлыг бууруулах, удирдлагын тогтолцоо бүрдүүлэх зэрэг зорилгоор OHSAS18001:2007 (ISO45001:2018) стандарт хэрэгжүүлж байна. Тухайн стандарт хэрэгжүүлэхэд зөвлөгөө өгөх байгууллагыг оновчтой сонгох нь хамгийн чухал байдаг. Бид Монгол улсад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниудаас сонгон шалгаруулалт хийж ОШМИ компанийг шалгаруулж, хамтран ажиллас...

Х. ГАНТУЛГА, “СҮҮ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
“СҮҮ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Х. ГАНТУЛГА

Бид ОШМИ Групптэй 2018-2019 онд Чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2015, ХАБЭА-н удирдлагын тогтолцооны ISO45001:2018, Байгаль орчны удирдлагын тогтолцооны ISO14001:2015 Олон улсын стандартуудыг нэгдмэл арга зүйгээр нэвтрүүлэх чиглэлээр зөвлөх үйлчилгээ авч, хамтран ажилласан юм. ОШМИ-гийн зөвлөх баг гэрээний хүрээнд төлөвлсон ажлыг мэргэжлийн өндөр түвшинд, чанартай гүйцэтгэсэн болохыг дуулгахдаа таатай байна. Энэхүү зөвлөх үйлчилгээний үр дүнд манай групп компанийн нэгдмэл удир...

П. Эрдэнэсайхан, "ПЕТРОВИС ГРУПП”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛСЭН ЗАХИРАЛ
"ПЕТРОВИС ГРУПП”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛСЭН ЗАХИРАЛ

П. Эрдэнэсайхан