Тогтвортой үйлдвэрлэл, оновчтой засвар

2 өдөр   |   Гэрчилгээтэй   |   560,000

Үйлдвэрлэлээ тасралтгүй явуулж, өндөр үр ашигтай байх нь аливаа компаний хамгийн чухал зорилго бөгөөд, засварын шалтгаанаар сул зогсолт хийх хугацааг хамгийн бага байлгах арга барилд  үйлдвэр, техникийн болон засварын ажилтнуудыг сургахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

Дэлгэрэнгүй ХӨТӨЛБӨР, БРОШУР ТАТАХ энд дарна уу.

Сургалтын агуулга:

1. Тасралтгүй үйлдвэрлэл- оновчтой засвар / ТҮОЗ /-ын тухай ерөнхий ойлголт

2. ТҮОЗ-ын суурь

3. Тоног төхөөрөмжийн нийт ашигт ажиллагаа /ТТНАА/

4. ТҮОЗ-н Найман гол тулгуур

5. Бие даасан засвар

6. Төлөвлөгөөт засвар

7. Хамгаалах засвар

8. Тоног төхөөрөмжийн Найдварт байдалд хамгийн нөлөөтэй ТҮОЗ-ын Түлхүүр Дөрвөн Тулгуур

9. ТҮОЗ-ын бусад тулгуур

10.ТҮОЗ Хэрэгжүүлэлт

11. Нэвтрүүлэлтийн 12 Алхам

12. ТҮОЗ-ыг хэрхэн хадгалах вэ?

 

Аливаа машиныг гардан ажиллуулж буй операторууд эзэмшиж буй техникийнхээ “эзэн” нь болж, саатал, эвдрэлийг тохиолдохоос өмнөх арчилгааг стандарт, журмын дагуу тогтмол хийхэд суралцснаар, эвдрэл хоорондын зайг уртасган, эцсийн дүндээ тоног төхөөрөмжийн насжилтыг уртасгах боломжийг бүрдүүлнэ. Удирдлагандаа байгаа операторуудаа энэхүү арга барилд сургах чадварыг ахлах ажилтнууд эзэмшинэ.

  • Танхимын сургалт
  • Тараах материал
  • Бодит кэйс
  • Дасгал ажил
  • Тест
  • Асуулт хариулт
  • Даалгавар хэлэлцүүлэг

Хэсэг, нэгжийн ахлахууд, цех, тасгийн инженерүүд, үйлдвэрлэл болон хүний нөөц хариуцсан менежерүүд, бусад сонирхогчид.