Чанарын тогтолцооны менежер

40 цаг   |   Гэрчилгээтэй   |   1,600,000 1,200,000  

Удирдлагын тогтолцооны менежер нь хэрэглэгч, харилцагч, ханган нийлүүлэгчтэй харилцах үйл ажиллагаанд ажилтан болон багийг удирдан чиглүүлж, үйл ажиллагаанд хяналт хийх чадвартай байх нь чухал.

Мөн стратеги төлөвлөлт боловсруулах, байгууллагыг хөгжүүлэх санаачилгуудыг гаргах, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарын тогтолцоог бий болгох, хэрэгжилтийг тогтвортой хангах өргөн мэдлэг чадвартай байхыг шаарддаг. Мөн эдгээрээс гадна чанарын тогтолцооны менежер нь дараах үүргүүдийг гүйцэтгэх чадвартай байх ёстой. Үүнд:

  • Бүтээгдэхүүн үйлчилгээний чанарын тогтвортой байдлыг хангах
  • Төсөл удирдах, байгууллага түүний нэгжүүдийг хөгжүүлэх
  • Хүний нөөцийг удирдах
  • Санхүүгийн нөхцөл байдалд шинжилгээ хийх
  • Эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, бууруулах үйл ажиллагааны үр нөлөөтэй байдалд хяналт тавих
  • Хэрэглэгчийн харилцаа болон нийлүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнтэй байдалд үнэлгээ хийх.
  • Байгууллагын удирдлагын тогтолцоо/төлөвлөх, хэрэгжүүлэх, хэмжиж хянах, сайжруулах/-ны үр нөлөөтэй байдалд үнэлгээ хийх, сайжруулах.

  • Чанарын удирдлагын суурь  
  • Чанарын өртгийг тооцох нь 
  • Стратеги төлөвлөлт
  • Эрсдэлийн удирдлага ISO 31000  
  • Бизнес процесс загварчлал 
  • Хувь хүний бүтээмж, харилцаа хандлага 
  • ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцооны стандарт  
  • Хэрэглэгчийн үйлчилгээ
  • Санхүүгийн тайлан унших
  • Тайлан хамгаалалт 

  • Харилцааны чадвар
  • Шийдвэр гаргах чадвар
  • Манлайллын ур чадвар
  • Менежментийн ур чадвар

  • Танхим ба онлайн
  • Сурах зорилгын дүн шинжилгээ
  • Сэтгэл ханамжийн судалгаа
  • Шалгалт /тест/
  • Гэрчилгээ олгоно
  • Олон улсын  гэрчилгээ нэмэлт төлбөр төлөөд авч болох боломжтой
  • Сургалтад хамрагдсан хүнд гарын авлага тараах материал олгоно.

  • Удирдлагын багийн гишүүд 
  • Дунд шатны менежерүүд 
  • Чанарын менежер, ерөнхий менежер, инженер, эмч, технологич гэх мэт салбар салбарын гол мэргэжилтнүүд 
  • Бакалавраас дээш зэрэгтэй 
  • 1 жилээс дээш хугацааны ажлын туршлагатай байх шаардлагатай