ISO9001:2015 СТАНДАРТ БА СТРАТЕГИ ХЭРЭГЖҮҮЛЭЛТИЙН ХӨТӨЛБӨР
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
Менежмент үйл ажиллагааг сайжруулах замаар байгууллагын гүйцэтгэл, бүтээмж, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах.
Арга хэлбэр:
- ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлэх.
- Байгууллагын стратегийг тодорхойлж гүйцэтгэлийн үнэлгээний системийг бий болгох.
Хөтөлбөрт хэн хамрагдах вэ?
Олон улстай хөл нийлүүлж байгууллагын үйл ажиллагаа, чанар, бүтээмжээ сайжруулахыг зорьж буй бүх байгууллагад хөтөлбөр нээлттэй.
Оролцогчид тавигдах шаардлага:
Хөтөлбөрт нэг байгууллагаас стандарт нэвтрүүлэх баг буюу тухайн байгууллагаас томилогдсон удирдах төвшний 3-4 хүн хамрагдана.
Оролцогч нь
- Тухайн байгууллагын удирдах төвшний ажилтан байна. Эсвэл байгууллагын гол процесс үйл ажиллагааг хариуцдаг гол мэргэжилтэн, түлхүүр ажилтнууд байна.
- Хөтөлбөр хэрэгжих хугацаанд байгууллагадаа тогтвортой ажиллах.
- Өгөгдсөн даалгавруудыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх.
Хөтөлбөрийн үнэ: 8.2 сая +НӨАТ БРОШУР, ХӨТӨЛБӨР ТАТАХ
ХӨТӨЛБӨР
7 хоног бүрийн Баасан гарагт 9:00-16:00 цагт. Нийт 14 долоо хогийн 20 модуль 152 цагийн хөтөлбөр юм.
ISO стандартчиллын байгууллагаас гаргасан нийт 20.000 гаруй стандартаас хэрэгжилтээрээ тэргүүлдэг ТОП10 стандартын 1-т ISO 9001 стандарт ордог нь энэ стандартын ач холбогдлыг илтгэдэг.
ISO 9001 стандартыг дэлхий даяар 1.4 сая байгууллага нэвтрүүлснээс Монгол байгууллагын тоо 1000 хүрэхгүй байгаа ч тухайн салбартаа манлайлагч байгууллагуудын олонхи нь энэ стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Мөн нийлүүлэлтийн гинжин хэлхээнд энэхүү стандартыг нэвтрүүлсэн байхыг худалдан авагч талаас илүү шаарддаг болжээ.
ISO 9001 чанарын удирдлагын тогтолцоог үр дүнтэй нэвтрүүлснээр байгууллагад олон давуу тал бий болдог. Үүнд:
- Зах зээлээ тэлэх. Экспорт ба нийлүүлэгчийн шаардлага хангах.
- Байгууллагын дотоод үйл ажиллагааны алдаа дутагдал, эрсдэлийг бууруулах. Тогтмол сайжруулалтыг бий болгох.
- Хүнээс хэт хамаарсан бус процессоор удирддагддаг тогтолцоо бий болох.
- Процессыг сайжруулах замаар бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өгөх.
Бидний зүгээс байгууллагын менежементийн чадавхийг дараагийн төвшинд гаргаж сайжруулдаг энэ стандартыг байгууллагын стратеги тодорхойлох, гүйцэтгэлийг хэмжих тогтолцоотой нэгтгэн хэрэгжүүлж байгаагаараа онцлог бөгөөд байгууллагад бодит үр дүнг гаргахыг зорьж байна.
Жич: Хөтөлбөрт хамрагдсанаар хөтөлбөрийн үнийн дүүнгээс 50 хүртэл хувийг олон улсын байгууллагаар хөнгөлүүлэх боломж оролцогчдын тооноос хамаараад үүсэх юм.