ISO 9001 стандартыг дэлхийн 170 гаруй оронд 1.2 сая гаруй байгууллага үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Олон улсын стандартын байгууллагаас гаргасан менежментийн хамгийн алдартай стандарт юм.
Тухайн байгууллагын менежментийн суурь тогтолцоог сайжруулах замаар бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулахыг зорьдог нь энэхүү стандартын онцлог юм.
Энэ стандартыг нэвтрүүлэхэд төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах, сайжруулах гэсэн системийг байгууллагадаа бий болгохыг чухалчилдаг.
Стандартыг амжилттай нэвтрүүлэхэд дээд шатны удирдлагын манлайлал, ажилтнуудын оролцоо, өгөгдөл мэдээллийн баримтад үндэслэж шийдвэр гаргах, хэрэглэгчдээ төвлөрөх, нийлүүлэгчтэйгээ харилцан ашигтай хамтрах, үйл ажиллагаагаа процессын сэтгэлгээгээр явуулах зэрэг нь чухал нөлөөтэй.