СТАНДАРТЫН ТУХАЙ
Лабораторийн чадавх, шударга байдал, тогтвортой үйл ажиллагаа явуулах ерөнхий шаардлагыг энэхүү стандартаар тодорхойлдог. Энэ баримт бичгийг ажиллагсдын тооноос үл хамаарч, лабораторийн үйл ажиллагаа эрхэлдэг бүх байгууллага хэрэглэх боломжтой. Энэхүү стандартыг лаборатори, тэдний хэрэглэгчид, эрх бүхий зохицуулагч байгууллага, хяналт шалгалт, итгэмжлэлийн байгууллага болон лабораторийн чадавхыг нотолж, хүлээн зөвшөөрөхдөө энэхүү стандартыг олон улсад мөрдлөг болгож байна.
СУРГАЛТЫН ЗОРИЛГО
ISO/IEC 17025:2017 анхан шатны сургалтаар стандартын шаардлага болон тэдгээр шаардлагуудын хүрээнд лабораторид ямар арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх талаар лабораторийн ажилтнуудад нэгдсэн ойлголт мэдлэг өгөх зорилготой.