Энэ сургалтын зорилго нь тухайн байгууллагын хэрэгжүүлсэн олон улсын удирдлагын тогтолцооны стандарт/9001, 45001, 14001, 50001, 22000 гэх мэт/-ууд тэдгээрийн хэрэгжилт, үр нөлөөтэй байдлыг үнэлэхэд дотоод аудиторуудыг бэлтгэж чадавхжуулах юм. Байгууллагын гүйцэтгэл, удирдлагын тогтолцооны үр нөлөөтэй байдлыг илүү сайжруулахын тулд байгууллага дахь 4-5 ажилтны нэг нь дотоод аудит хийх чадамжтай байх хэрэгтэй гэж үздэг нийтлэг сайн туршлага олон улсад байдаг.
- Сургалтын хэлбэр: Танхим ба онлайн
- Сурах зорилгын дүн шинжилгээ, Сэтгэл ханамжийн судалгаа, Шалгалт /тест/, кэйс ажиллах
- Гэрчилгээ олгоно
- Сургалтад хамрагдсан хүнд гарын авлага тараах материал олгоно.