Удирдлагын тогтолцооны менежер нь хэрэглэгч, харилцагч, ханган нийлүүлэгчтэй харилцах үйл ажиллагаанд ажилтан болон багийг удирдан чиглүүлж, үйл ажиллагаанд хяналт хийх чадвартай байх нь чухал.
Мөн стратеги төлөвлөлт боловсруулах, байгууллагыг хөгжүүлэх санаачилгуудыг гаргах, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарын тогтолцоог бий болгох, хэрэгжилтийг тогтвортой хангах өргөн мэдлэг чадвартай байхыг шаарддаг. Мөн эдгээрээс гадна чанарын тогтолцооны менежер нь дараах үүргүүдийг гүйцэтгэх чадвартай байх ёстой. Үүнд:
- Бүтээгдэхүүн үйлчилгээний чанарын тогтвортой байдлыг хангах
- Төсөл удирдах, байгууллага түүний нэгжүүдийг хөгжүүлэх
- Хүний нөөцийг удирдах
- Санхүүгийн нөхцөл байдалд шинжилгээ хийх
- Эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, бууруулах үйл ажиллагааны үр нөлөөтэй байдалд хяналт тавих
- Хэрэглэгчийн харилцаа болон нийлүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнтэй байдалд үнэлгээ хийх.
- Байгууллагын удирдлагын тогтолцоо/төлөвлөх, хэрэгжүүлэх, хэмжиж хянах, сайжруулах/-ны үр нөлөөтэй байдалд үнэлгээ хийх, сайжруулах.