ISO9001 стандартын дараагийн шинэчилсэн хувилбар ISO9001:2026 -с юу хүлээгдэж байгаа вэ ?
ISO 9001 нь чанарын удирдлагын тогтолцоонд тавигдах шаардлагыг тодорхойлсон стандарт бөгөөд Байгууллага нь хэрэглэгчийн болон зохих ёсны шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтмол найдвартай хангаж чадах чадамжийг илэрхийлдэг. ISO9001 стандарт нь байгууллагынхаа бүх үйл явцуудыг оновчтой зохион байгуулах, тэдгээрийг үр ашгийг дээшлүүлэх, мөн байгууллага байнга хөгжиж сайжирах боломжийг олгодог.
ISO9001 стандарт нь анх 1987 онд хэвлэгдсэнээсээ хойш 4 удаа шинэчилэгдээд байгаа бөгөөд ISO Олон улстын стандартчиллын байгууллагын техникийн хорооноос тус стандартыг тодорхой хугацаанд хянаж шинэчлэн боловсруулдаг. Дундажаар 6-8 жилийн давтамжтайгаар стандартыг шинэчлэх асуудлыг хэлэлцэлцдэг бөгөөд стандартыг шинэчлэх үйл явц 3 жил явагдаж хэвлэлтэнд гаргадаг байна.
Хамгийн сүүлийн хувилбар нь 2015 онд хэвлэгдсэн ISO9001:2015 юм. Тус стандартын дараагийн шинэчилсэн хувилбар 2021 онд хийгдэж 2023 онд шинэчилсэн хувилбар хэвлэгдэнэ гэсэн хүлээлт байсан боловч ISO байгууллагаас уг шинэчлэлийг хийх шаардлагагүй гэж үзэн хойшлуулсан байна. Гэвч 2023 оны 7-р сард тус стандартын шинэчлэлийг яаралтай хийхээ зарласан байна.
2023 оны 7 сарын 29 нд ISO9001:2015 стандартыг шинэчлэлийг хийхээ зарласан бөгөөд стандартыг шинэчлэн боловсруулж батлах үйл явц 3 жил үргэлжилж шинэчилсэн хувилбар 2026 онд хэвлэгдэхээр төлөвлөгдөөд байна.
ISO9001:2026 стандартаас юу хүлээгдэж байгаа вэ ?
2021 онд тус стандартын өөрчлөлт шинэчлэлтийн талаар олон хэрэглэгчдийн санал асуулгаар стандартад ямар өөрчлөлт шинэчлэлт оруулах талаар судалгаа хийгдсэн, мөн чанарын мэргэжилтнүүд болон салбар холбоодуудын саналуудаас ISO9001:2015 стандартын дараагийн шинэчилсэн хувилбарт орохоор төлөвлөгдөж буй хэд хэдэн өөрчлөлт шинэчлэлтүүдийг тодорхойлсон байна.
Үүнд:
- Шинээр гарч ирж буй технологиуд, түүний дотор дижиталчлал, шийдвэр гаргалтанд хиймэл оюун ухааныг (AI) ашиглах асуудал.
- Ёс зүй, шударга байдлын асуудлыг тусгах, компанийхаа шийдвэр гаргалт, үйл ажиллагааг оролцогч талуудынхаа харилцаа холбоотой уялдуулан хийх.
- Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн үзэл баримтлалыг илүү өргөжүүлэн хэрэглэгчийн бүхэл бүтэн туршлагыг асуудлыг авч үзэх
- Чанарын баталгаажуулалтанд дахин онгой ач холбогдол өгөх
- Үйлчилгээ үзүүлэгчдэд зориулсан баталгаажуулалт, тэдэнд зориулсан нэмэлт зүйл, (зарим үйлчилгээний хувьд тусдаа стандарт санал болгодог)
- Дараагийн нэмэлт тодруулга бол Чанарын удирдлагын тогтолцоо нь бизнесийн үйл явцын салшгүй хэсэг гэдгийг авч үзэх
Эх сурвалж
Буцах