Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ) болон Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Санхүүгийн Санаачилгатай нар хамтран Монголын тавилга үйлдвэрлэгч ГАНБРОС ХХК-д зөвлөх үйлчилгээгээр дамжуулан цар тахлын хүндрэлийг амжилттай даван гарах туслалцааг үзүүллээ. 2004 онд бизнесийн гараагаа эхэлсэн ГАНБРОС компани нь улсдаа тэргүүлэгч тавилга үйлдвэрлэгчдийн нэг юм. Цар тахлын нөхцөл байдлыг тэд дэлхийн олон компанийн адил удалгүй өндөрлөнө хэмээн итгэж байсан боловч халдварт өвчний хямрал удаан хугацаанд үргэлжилж буй билээ.
Буцах