MNS ISO/IEC 17025:2018 стандарт нь сорилт шалгалт тохируулгын олон салбарын лабораторийн шинжилгээ, шалгалт тохируулга, дээж авах болон шинжилгээний хэмжилтийн үйлчилгээний үнэн зөв, найдвартай үр дүнг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Олон улсын стандартыг дагаж мөрдсөнөөр лаборатори:
- Чадварлаг ажиллах;
- Хүчин төгөлдөр бүхий сорилтын дүн гаргах;
- Эрсдэл, боломжуудыг төлөвлөх, шийдвэрлэх;
- Шударга ажиллах;
- Лабораторийн үйл ажиллагааг тогтмол явуулах боломж бүрдэнэ.