“ОШМИ Консалтинг” ХХК нь аж ахуйн нэгж байгууллагуудад нэгдмэл, үр ашиг бүхий менежментийн тогтолцоог ISO олон улсын стандартын дагуу нэвтрүүлж, үр дүнтэй хэрэгжүүлэхэд сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Манай байгууллага нь ОШМИ Групп ХХК-ийн охин компанийн хувиар 2010 оноос хойш менежментийн системийн ISO олон улсын стандарт нэвтрүүлэх болон стратегийн зөвлөгөө өгөх чиглэлээр 70 гаруй байгууллага дээр 100 гаруй төслийг хэрэгжүүлээд байна. Уул уурхай, барилга, эрчим хүч, хүнс үйлдвэрлэл, ноос ноолуур, худалдаа үйлчилгээ, санхүү, боловсрол зэрэг 30 гаруй ялгаатай салбарын туршлагатай, ISO9001 (Чанар), ISO45001 (ХАБЭА), ISO14001 (Байгаль орчин), ISO22000 (Хүнс), ISO27001 (МАБ), ISO21001 (Боловсрол), ISO31000 (Эрсдэл), ISO50001 (Энерги) зэрэг холбогдох стандартаар гэрчилгээжсэн, өндөр ур чадвартай зөвлөх, экспертийн баг зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилладаг.
- ISO олон улсын менежмент тогтолцооны стандартууд
- Стратегийн зөвлөх үйлчилгээ
- Процесс, эрсдлийн удирдлага гэх мэт бусад менежментийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.
Байгууллагад ISO стандарт нэвтрүүлж, хэрэгжүүлэх хугацаа нь дараах хүчин зүйлсээс хамаарч өөр өөр байна. Үүнд:
- хэдэн төрлийн стандарт нэвтрүүлэх
- байгууллагын хэмжээ зэргээс хамаарч дунджаар 4-12 сарын хугацаанд хэрэгждэг.
- Бэлтгэл үе шатанд гэрээ байгуулж, стандартын суурь ойлголтуудын талаар сургалтууд хийгдэж, төслийн ерөнхий төлөвлөгөө гарна.
- Төлөвлөлтийн шатанд тухайн байгууллага дээр зөвлөхүүд очиж зөрүүний шинжилгээ хийх ба шинжилгээний үр дүнд үндэслэж төслийн нарийвчилсан төлөвлөгөө болон хийх ажлуудын жагсаалт гарна. Мөн бодлогын баримт бичгүүд боловсруулагдана.
- Хэрэгжүүлэлтийн үе шатанд боловсруулсан бодлого журмуудаа хэрэгжүүлнэ. Мөн дотоод сургалтууд зохион байгуулагдаж, бодит ажлуудаа хийж хэрэгжүүлнэ.
- Хяналтын үе шатанд дотоод аудиторуудыг бэлтгэх болон дотоод аудитын үйл ажиллагааг зохион байгуулах ажлууд тус тус хийгддэг.
Дараах хүчин зүйлсээс хамаарч байгууллага бүрт өөр өөр өртөгтэй байна. Үүнд:
- Тухайн байгууллага хэдэн төрлийн стандарт нэвтрүүлэх;
- Байгууллагын үйл ажиллагааны чиглэл,салбар;
- Байгууллагын цар хүрээ /салбарын тоо/;
- Ажилтны тоо;
- Үйл ажиллагааны төвөгшил зэргээс хамаарна.
Үнийн санал авах бол энд дарна уу.
Бид хүсэлт ирүүлснээс хойш ажлын 3 хоногт багтаан хариу өгөх болно.