2024 оны 3 сарын 22нд Ногоон санхүүжилтийн шаардлагыг хэрхэн хангах вэ ? сэдэвт онлайн сургалтыг Ошми консалтингаас зохион байгууллаа.
Сургалтаар ногоон санхүүжилтийн тухай үндсэн ойлголт, Монголд болон олон улсын хэмжээнд ногоон санхүүжилтийн цар хүрээ, өнөөгийн боломж нөхцөл байдлын талаар мөн байгууллага болон хувь хүмүүс ногоон санхүүжилтийн боломжийг хэрхэн ашиглах талаар сонирхолтой мэдлэг мэдээллүүдийг өглөө.
Ногоон санхүүжилтийн тухай ойлголт нь сүүлийн үед идэвхитэй яригдаж байгаа бөгөөд санхүүжилтийн томоохон хэмжээний орон зай боломж байдаг байна. Харин албан байгууллагууд төдийлөн энэ талбарын санхүүгийн боломжуудын талаар мэдлэг мэдээлэл дутмаг байгаа нь ажиглагдлаа. Иймээс энэ чиглэлээр дэлгэрэнгүй судалж ногоон санхүүжилтийн хүрээнд өргөн боломжуудын олж харах үйл ажиллагаандаа ашиглах, байгальд ээлтэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар сургалтын зөвлөх багш суралцагч нарт уриалга болгов.
Та бүхэн ногоон санхүүжилтийн талаар мэдээлэл сургалт зөвлөгөө шаардлагатай бол бидэнд хандан манай зөвлөхөөс холбогдох зөвлөгөө зөвлөмжүүдийг авах боломжтой.
Ошми консалтинг ХХК
9171-9001
Буцах