ВЕСТЕРН ХОЛД ХХК -д ISO9001:2015, ISO 45001:2018 олон улсын стандартуудыг нэвтрүүлэх төслийн ажил дуусаж төслийн хүрээнд дотоод аудитын ажлыг зохион байгуулан аудитын тайланг бэлтгэн өглөө.
Хамтран ажиллах гэрээ болон төслийн нарийвчилсан төлөвлөгөөний дагуу сургалт, зөвлөгөөг зохион байгуулж, баримт бичиг боловсруулалт, хэрэгжүүлэлт, хяналт сайжруулалтын үе шатны ажлуудыг шат дараалалтай хийж дуусгаад байна.
ВЕСТЕРН ХОЛД ХХК нь ISO9001:2015, ISO 45001:2018 олон улсын стандартуудын шаардлагыг хангаж, бетонон эд анги үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагаандаа Чанарын удирдлагын тогтолцоо, ХЭМАБ-н удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, хэрэгжүүлэн ажиллаж байна.
Буцах