Улаанбаатар хотын гэр хорооллыг барилгажуулах хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд
ОШМИ Группийн харъяа Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн хүрээлэн нь тус төслийн багт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн (ХАБЭА) тухай хуулийн хэрэгжилтийг хангах, ХАБЭА-н менежментийг хэрэгжүүлэх баримт бичгийг боловсруулж өгөх, төслийн баг болон гүйцэтгэгч байгууллагуудыг сургах, газар дээрх хяналт хийж, сайжруулах зөвлөмж өгөх ажлыг гүйцэтгэж дуусаад байна.
Энэхүү төсөл нь #Азийн Хөгжлийн Банкны санхүүжилттэй, #Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба болон олон талын хамтын ажиллагааг хангасан, гэр хорооллын бүст авто зам байгуулах, тоглоомын талбай болон явган хүний зам байгуулах, гэрэлтүүлэг хийх, дэд төвүүдийг хөгжүүлэх замаар жижиг дунд бизнесүүдэд зориулсан оффис ба сургалтын төв барих, хүүхдийн сургууль цэцэрлэг барих, түрээсийн орон сууц барих зэрэг ажлуудыг гүйцэтгэж буй, Улаанбаатар хотын хөгжилд хувь нэмэр оруулж буй томоохон төслүүдийн нэг юм.
Буцах