Хөтөлбөрийн удирдамж: 14-н 7 хоногийн 20 удаагийн 152 цагийн сургалт, семинар орно. Хөтөлбөрт оролцогчдын ирц 100% хөтөлбөрийн хэрэгжилт 80 хувиас дээш тохиолдолд оролцогч байгууллагуудад дотоод аудиторуудыг бэлтгэж өгөх, дотоод аудитын хөтөлбөр, төлөвлөгөө гаргах болон дотоод аудитаа хийхэд нь нэмэлт зөвлөгөө өгнө. Австралийн JLB, Канадын PECB олон улсын хувь хүний итгэмжлэл, байгууллагын баталгаажуулалтын байгууллагуудыг гэрчилгээ авах боломжтой.
Танхимын сургалт
ҮНЭ ЦЭНЭ
Байгууллагын менежментийн хувьд
- Байгууллагад ISO 9001 ЧУТ -ны олон улсын стандарт нэвтэрнэ.
- Төлөвлөх, хэрэгжүүлэх, хянаж сайжруулах оновчтой тогтолцоотой болно.
- Түлхүүр ажилтнуудын менежментийн чадавх хөгжинө.
- Байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар сайжирна.
- Дотоод аудиторуудыг мэргэшүүлэх сургалтад хамруулах.
- Австралийн JLB, Канадын PECB олон улсын хувь хүний итгэмжлэл, байгууллагын баталгаажуулалтын байгууллагуудыг гэрчилгээ авах боломжтой.
Стратегийн хувьд
- Байгууллагын удирдах ажилтан, менежер, ажилтнуудын хооронд байгууллагаа хөгжүүлэх хамтын дотоод хөдөлгөх хүчийг бий болгох, хамт олны ажлын уялдаа холбоо сайжирна.
- Өөрийн байгууллагын менежер, мэргэжилтэн, захирлуудын идэвхтэй оролцуулах семинарын аргаар байгууллагын бодит мэдээлэлд богино хугацаанд дүн шинжилгээ хийж сурах.
- Олон улсад хэрэглэгддэг байгууллагын стратеги тодорхойлдог арга хэрэгслүүдийг өөрийн дата мэдээлэлд ашиглаж дүн шинжилгээ хийж сурах, гарсан үр дүнгээр стратеги тодорхойлох.
Тухайн байгууллагын удирдах төвшний ажилтан байна. Эсвэл байгууллагын гол процесс үйл ажиллагааг хариуцдаг гол мэргэжилтэн, түлхүүр ажилтнууд байна.
Хөтөлбөр хэрэгжих хугацаанд байгууллагадаа тогтвортой ажиллах.
Өгөгдсөн даалгавруудыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх.
Жич: Танхим болон цахим сургалт зэрэг явагдах тул орон нутгийн байгууллагууд хамрагдах боломжтой, 100% цахимаар хамрагдах байгууллагын төлбөр 30% хөнгөлөгдөнө.