Consulting services

Зөвлөх үйлчилгээ

Аж ахуйн нэгж байгууллагуудад нэгдмэл, үр ашиг бүхий менежментийн тогтолцоог олон улсын стандартын дагуу нэвтрүүлэхэд ОШМИ Консалтинг мэргэжлийн зөвлөх үйлчилгээг үзүүлнэ.

Үйлчилгээ харах
200+ ялгаатай салбарын туршлага

Уул уурхай, барилга, эрчим хүч, хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, санхүү, боловсрол зэрэг салбаруудад хэрэгжсэн арга зүй.

Бизнесийн хэрэгцээнд тохирсон ISO менежментийн тогтолцоог нэвтрүүлнэ.

Бид байгууллагын үйл ажиллагааг оношлох, стандартын шаардлагатай нийцүүлэх, баримт бичиг боловсруулах, ажилтнуудыг сургах, дотоод аудит хийх, баталгаажуулалтын өмнөх бэлтгэл хангах хүртэлх үе шатыг хамарсан зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

Зөвлөх үйлчилгээ нь байгууллагын бодит нөхцөл, салбарын онцлог, эрсдэл, нөөц боломжид тулгуурлан хэрэгждэг.

ISO 45001 ISO 14001 ISO 22000 ISO 27001 ISO 21001 ISO 31000 ISO 50001
01

Оношилгоо ба gap analysis

Одоогийн тогтолцоо, баримт бичиг, процесс, эрсдэлийг үнэлж сайжруулах зураглал гаргана.

02

Баримт бичиг ба сургалт

Журам, маягт, процессын зураглал боловсруулж, хэрэгжүүлэх багийг сургана.

03

Хэрэгжүүлэлт ба аудит

Дотоод аудит, засах арга хэмжээ, баталгаажуулалтын өмнөх бэлтгэлийг дэмжинэ.

ОШМИ Консалтинг

Үйлчилгээний чиглэлүүд

9001
Standards

Олон улсын стандартуудын зөвлөх үйлчилгээ

Чанар, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартууд дээр ажиллана.

  • ISO 9001 Чанарын менежментийн тогтолцоо
  • ISO 14001 Байгаль орчны менежментийн тогтолцоо
  • ISO 45001 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо
  • ISO 22000 Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо
  • ISO/IEC 27001 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо
AUDIT
Audit & improvement

Аудит, үнэлгээ, сайжруулалтын зөвлөгөө

Стандартын хэрэгжилт, дотоод аудит, эрсдэлийн үнэлгээ, сайжруулалтын төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлнэ.

  • Дотоод аудитын хөтөлбөр боловсруулах
  • Аудиторын сургалт, дадлага хийх
  • Үл тохирол, эрсдэл, боломжийг тодорхойлох
  • Засах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах
  • Баталгаажуулалтын аудитын бэлтгэл хангах

Арга зүй

Зөвлөх үйлчилгээний явц

01

Оношилгоо

Одоогийн нөхцөл байдал, баримт бичиг, эрсдэл ба хэрэгцээг тодорхойлно.

02

Төлөвлөлт

Зорилго, хамрах хүрээ, хэрэгжүүлэх ажлын дараалал болон хариуцлагыг тогтооно.

03

Нэвтрүүлэлт

Стандартын шаардлагад нийцсэн тогтолцоо, журам, сургалт, дадлыг хэрэгжүүлнэ.

04

Сайжруулалт

Дотоод аудит, засах арга хэмжээ, баталгаажуулалтын бэлтгэлийг дэмжинэ.

Түгээмэл асуулт

Зөвлөх үйлчилгээний талаар

Зөвлөх үйлчилгээ хэдэн үе шаттай вэ?

Оношилгоо, төлөвлөлт, баримт бичиг боловсруулах, хэрэгжүүлэх сургалт, дотоод аудит, сайжруулалт гэсэн үе шаттайгаар байгууллагын онцлогт тохируулан хэрэгжүүлнэ.

Ямар ISO стандартууд дээр зөвлөгөө өгдөг вэ?

ISO 9001, ISO 14001, ISO 45001, ISO 22000, ISO 27001, ISO 21001, ISO 31000, ISO 50001 зэрэг менежментийн тогтолцооны стандартууд дээр ажиллана.

Үнийн санал хэрхэн авах вэ?

Байгууллагын салбар, хамрах хүрээ, ажилтны тоо, хэрэгжүүлэх стандартын тоо зэрэг мэдээллээ илгээснээр тохирсон санал бэлтгэнэ.

Үнийн санал авах

Танай байгууллагад тохирсон зөвлөх үйлчилгээний санал авна уу.