Манай байгууллага
ОШМИ Консалтинг ХХК
ОШМИ Группын охин компани болох ОШМИ Консалтинг ХХК нь 2010 оноос эхлэн аж ахуйн нэгж байгууллагуудад ISO олон улсын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэхэд мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлж ирсэн. Бид байгууллагын үйл ажиллагааны хэрэгцээ, онцлогт тулгуурлан таарч тохирсон шийдлийг санал болгодог.
Эрхэм зорилго
Харилцагчийн асуудлыг ойлгон, олон улсын сертификаттай шийдэл, мэргэжлийн мэдлэг, сүлжээгээр дэмжиж, үр дүнтэй хэрэгжүүлэх чадвартай дэлхийн жишигт хүрсэн байгууллага болно.
Алсын харагдлал
Хариуцлагатай үйлдвэрлэл, ногоон хөгжлийг эрхэмлэдэг мэргэжилтэн болон байгууллагуудын тэргүүн сонголт болно.
Үнэт зүйлс
-
01
Сэтгэл хангалуун харилцагч
Үр дүнд чиглэсэн зарчмаар харилцагч бүрийн хэрэгцээг нэн тэргүүнд тавина.
-
02
Итгэмжлэгдсэн үйлчилгээ
Олон улсын болон дотоодын стандартад нийцсэн, баталгаажсан шийдлүүдийг санал болгоно.
-
03
Мэргэжлийн баг
Олон улсын зэрэглэлтэй сертификат эзэмшигч мэргэжилтнүүдээс бүрдсэн хамт олон.
-
04
Манлайлал
Салбарын хөгжил, шинэ мэдлэгийг тасралтгүй нэвтрүүлэн манлайлна.
-
05
Хариуцлага
Цаг хугацаандаа, бүтээлчээр, хариуцлагатайгаар бүх төслийг хэрэгжүүлнэ.
Хамтран ажиллах