Чанар ба менежмент

Чанарын удирдлагын тогтолцооны стандарт /ISO9001 стандартын танилцуулга/

Чанарын удирдлагын тогтолцооны стандарт /ISO9001 стандартын танилцуулга/

Сургалтын танилцуулга

Тухайн байгууллагын менежментийн суурь тогтолцоог сайжруулах замаар бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулахыг зорьдог нь энэхүү стандартын онцлог юм. 

Энэ стандартыг нэвтрүүлэхэд төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах, сайжруулах гэсэн системийг байгууллагадаа бий болгохыг чухалчилдаг. 

Стандартыг амжилттай нэвтрүүлэхэд дээд шатны удирдлагын манлайлал, ажилтнуудын оролцоо, өгөгдөл мэдээллийн баримтад үндэслэж шийдвэр гаргах, хэрэглэгчдээ төвлөрөх, нийлүүлэгчтэйгээ харилцан ашигтай хамтрах, үйл ажиллагаагаа процессын сэтгэлгээгээр явуулах зэрэг нь чухал нөлөөтэй.

Дээрх бүгдийг амжилттай хэрэгжүүлэхэд энэхүү хөтөлбөр танай байгууллагад туслах болно. Хөтөлбөрийг удирдлагын тогтолцооны олон улсын тэргүүлэх зургийн аудитор, энэ салбартаа олон төсөл хэрэгжүүлсэн туршлагатай хүн удирдах болно. 

Цаашид байгууллагаа илүү хөгжүүлж сайжруулах хүсэлтэй байгууллагуудад энэхүү стандарт нь олон улсын бусад стандартуудын суурь болдог чухал стандарт тул бага өртөг зардлаар энэ стандартыг нэвтрүүлэх боломжийг бүү алдаарай.

  • ISO 9001 стандарт гэж юу вэ?
  • Стандартын зарчим ба мөн чанар
  • Стандартын шаардлага
  • Стандарт нэвтрүүлсэн байгууллагад анхаарах зүйлс
  • Стандарт нэвтрүүлэх бэлтгэл ба хэрэгжүүлэлтийн үе шатууд
  • Чанарын удирдлагын бусад чиг хандлагууд