ОШМИ нийтлэл 2024 оны 01 сарын 21 1 мин уншина

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИД ISO9001:2015 ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО НЭВТРҮҮЛЭХ ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА.

Дундговь аймаг дахь Политехник коллежид ISO9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх төслийн бэлтгэл үнэлгээ, төлөвлөлтийн ажлууд 2023 оны...

Хуваалцах: Facebook Twitter
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИД ISO9001:2015 ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО НЭВТРҮҮЛЭХ ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА.

Дундговь аймаг дахь Политехник коллежид ISO9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх төслийн бэлтгэл үнэлгээ, төлөвлөлтийн ажлууд 2023 оны 9 сараас 12 сарын хооронд хийгдэж, төлөвлөлтийн шатны сургалтуудыг амжилттай зохион байгуулсан.

Уг сургууль нь 1974 онд говийн бүсийн аймгуудыг барилгын мэргэжилтэй ажилтнаар хангах зорилгоор анх байгуулагдсан. Барилга, Үйлдвэрлэл үйлчилгээ, ХАА-н салбарт 12000 гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэн гаргасан байна.  

Тус байгууллага чанарын бодлогоо “Хэрэглэгч болон сонирхогч талуудад ээлтэй, тэдний хэрэгцээ хүлээлтэд нийцсэн, байнгын сайжруулалтыг хэрэгжүүлэгч сургууль байна. гэж тодорхойлсон бөгөөд төслийн хүрээнд чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх баримт бичгийн боловсруулалтын ажлууд хийгдэж байна.

Төслийн сургалт, зөвлөгөөний ажлын хүрээнд 2024 оны 1 сарын 17нд  “Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг үнэлэх нь” сэдвээр сургалт, семинарыг зохион байгуулсан. Сургалтын үр дүнд суралцагч эцэг эх, хамтран ажиллагч байгууллагуудаасаа сэтгэл ханамжийн судалгааг авч тэдний эрэлт хэрэгцээ, шаардлагыг судлан үйл ажиллагаандаа тусган ажиллахаар төлөвлөж байна.






Бүх мэдээ